Электроникийн тэнхим

Э тэнхим

Танилцуулга

Электроникийн тэнхим

Электроникийн тэнхим нь эмбэддэд систем зохион бүтээх, хөгжүүлэх, программчлах өндөр чадвартай, автомат удирдлага, дохио боловсруулалт, холбооны технологийн суурь мэдлэг сайтай чадварлаг мэргэжилтнүүдийг 36 жил бэлтгэж байна.

"Электроникийн инженерчлэл" хөтөлбөр нь орчин үеийн электроник, автоматжуулалт, эмбэддэд системийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай инженерүүдийг бэлтгэх зорилготой бакалавр, магистр, докторын шаталсан сургалттай хөтөлбөр юм. Тус хөтөлбөрөөр суралцсан оюутнууд дараах чиглэлээр мэргэшин суралцдаг: "Автоматжуулалтын систем" мэргэжил — үйлдвэрийн процессыг автоматжуулах, электрон системийг загварчлах, нэвтрүүлэх, хөгжүүлэх чадвартай инженер. "Эмбэддэд систем" мэргэжил — бие даасан ухаалаг электрон систем болон робот системийг загварчлах, зохион бүтээх, хөгжүүлэх чадвартай инженер.

"Робот ба хиймэл оюун ухаан" хөтөлбөр: Хиймэл оюун ухаан (Artificial Intelligence, AI) гэдэг нь хүний сэтгэхүйг дуурайлгасан буюу барагшилж хүргэсэн технологийн төрөл бөгөөд хүнтэй адил суралцаж, ухаалаг үйлдэл хийх, шийдвэр гаргах чадвартай компьютерын программ хангамж юм. Ухаалаг робот нь хүн биеэр хүндрэлтэй эсвэл эрсдэлтэй ажлыг хийж гүйцэтгэх нь эдийн засгийн хувьд ашигтай, үр бүтээмж өндөртэй, чанартай болох учраас робот ба хиймэл оюун ухааны салбар нь маш их ирээдүйтэй шинэ салбар юм.

Бакалаврын хөтөлбөр: Электроникийн инженерчлэл (Автоматжуулалтын систем, Эмбэддэд систем мэргэжлүүд), Робот ба хиймэл оюун ухаан.

Магистрын хөтөлбөр: Электроникийн инженерчлэл.

Докторын хөтөлбөр: Электроникийн инженерчлэл.

Тэнхимийн эрхлэгч

ДОРЖ Б

ДОРЖ Б

Доктор, Тэнхимийн эрхлэгч

dorj@must.edu.mn

Хөтөлбөрүүд

Электроникийн инженерчлэлРобот ба хиймэл оюун ухаанIoT технологи
Бүх хөтөлбөрүүдийг харах