Оюутан

Сурлага, нийгмийн амьдрал, клубууд

Тэтгэлэг, урамшуулал

Гурван үндсэн хөтөлбөрийн аль нэгэнд тохирч байвал мэдүүлэг гаргах боломжтой

Сурлагын тэтгэлэг

Сурлагын тэтгэлэг

GPA 3.0 болон түүнээс дээш дүнтэй оюутнуудад олгогдох тэтгэлэг. Нийгмийн байдал болон хичээлийн ирц харгалзан үзнэ.

  • GPA 3.0 ба түүнээс дээш
  • Идэвхтэй ирц
  • Нийгмийн идэвх
Нийгмийн тэтгэлэг

Нийгмийн тэтгэлэг

Нийгмийн эмзэг бүлгийн оюутнууд, хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудад олгогдоно.

  • Нийгмийн байдлын тодорхойлолт
  • Хөдөө орон нутгийн бүртгэл
Эрдэм шинжилгээний тэтгэлэг

Эрдэм шинжилгээний тэтгэлэг

Эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн, тэмцээнд оролцсон оюутнуудад олгогдоно.

  • Эрдэм шинжилгээний бүтээл
  • Тэмцээний амжилт

Мэдүүлгийн үйл явц

Мэдүүлгийн хугацаа жил бүр 9-р сард нээгдэж, 10-р сарын дундуур хаагдана. Сургалтын алба болон оюутны үйлчилгээний төвөөс заавар авч мэдүүлгийн маягтаа бөглөнө.

Оюутны зөвлөл

МХТС-ийн оюутны зөвлөл нь 19 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг

19гишүүн
4алба
СХА

Соёл хүмүүжлийн алба

Соёл, урлаг, нийгмийн арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

  • Соёлын арга хэмжээ
  • Урлагийн наадам
  • Нийгмийн ажил
ДҮАХА

Дотоод үйл ажиллагаа хариуцсан алба

Хурал зөвлөгөөн, дотоод ажиллагаа болон зөвлөлийн өдөр тутмын удирдлагыг хариуцна.

  • Хурал зөвлөгөөн
  • Дотоод журам
  • Гишүүдийн бүртгэл
ЭШТ

Эрдэм шинжилгээ технологийн алба

ЭШ-ний арга хэмжээ, хурал зохион байгуулах, оюутны судалгааны чадавхийг хөгжүүлэх.

  • ЭШ-ний хурал
  • Оюутны судалгаа
  • Технологийн уралдаан
ОНХА

Олон нийттэй харилцах алба

Сурталчилгаа, мэдээлэл, гадаад харилцаа болон зөвлөлийн олон нийттэй харилцааг удирдана.

  • Мэдээлэл, PR
  • Гадаад харилцаа
  • Сурталчилгаа

Эрхэм зорилго

  • Оюутнуудын эрх ашгийг хамгаалах, тэдний санал хүсэлтийг удирдлагад хүргэх
  • Сургуулийн амьдралыг илүү баян, дэмжлэгтэй болгох
  • Оюутнуудын мэргэжлийн болон хувийн хөгжлийг дэмжих
  • Клубүүд болон байгууллагуудтай хамтран ажиллах

Оюутны клуб

High Tech, Sys&CoTech болон бусад оюутны клубууд.