Оюутан
Сурлага, нийгмийн амьдрал, клубууд
Тэтгэлэг, урамшуулал
Гурван үндсэн хөтөлбөрийн аль нэгэнд тохирч байвал мэдүүлэг гаргах боломжтой
Сурлагын тэтгэлэг
GPA 3.0 болон түүнээс дээш дүнтэй оюутнуудад олгогдох тэтгэлэг. Нийгмийн байдал болон хичээлийн ирц харгалзан үзнэ.
- GPA 3.0 ба түүнээс дээш
- Идэвхтэй ирц
- Нийгмийн идэвх
Нийгмийн тэтгэлэг
Нийгмийн эмзэг бүлгийн оюутнууд, хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудад олгогдоно.
- Нийгмийн байдлын тодорхойлолт
- Хөдөө орон нутгийн бүртгэл
Эрдэм шинжилгээний тэтгэлэг
Эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн, тэмцээнд оролцсон оюутнуудад олгогдоно.
- Эрдэм шинжилгээний бүтээл
- Тэмцээний амжилт
Мэдүүлгийн үйл явц
Мэдүүлгийн хугацаа жил бүр 9-р сард нээгдэж, 10-р сарын дундуур хаагдана. Сургалтын алба болон оюутны үйлчилгээний төвөөс заавар авч мэдүүлгийн маягтаа бөглөнө.
Оюутны зөвлөл
МХТС-ийн оюутны зөвлөл нь 19 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг
Соёл хүмүүжлийн алба
Соёл, урлаг, нийгмийн арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
- Соёлын арга хэмжээ
- Урлагийн наадам
- Нийгмийн ажил
Дотоод үйл ажиллагаа хариуцсан алба
Хурал зөвлөгөөн, дотоод ажиллагаа болон зөвлөлийн өдөр тутмын удирдлагыг хариуцна.
- Хурал зөвлөгөөн
- Дотоод журам
- Гишүүдийн бүртгэл
Эрдэм шинжилгээ технологийн алба
ЭШ-ний арга хэмжээ, хурал зохион байгуулах, оюутны судалгааны чадавхийг хөгжүүлэх.
- ЭШ-ний хурал
- Оюутны судалгаа
- Технологийн уралдаан
Олон нийттэй харилцах алба
Сурталчилгаа, мэдээлэл, гадаад харилцаа болон зөвлөлийн олон нийттэй харилцааг удирдана.
- Мэдээлэл, PR
- Гадаад харилцаа
- Сурталчилгаа
Эрхэм зорилго
- Оюутнуудын эрх ашгийг хамгаалах, тэдний санал хүсэлтийг удирдлагад хүргэх
- Сургуулийн амьдралыг илүү баян, дэмжлэгтэй болгох
- Оюутнуудын мэргэжлийн болон хувийн хөгжлийг дэмжих
- Клубүүд болон байгууллагуудтай хамтран ажиллах
Оюутны клуб
High Tech, Sys&CoTech болон бусад оюутны клубууд.
High Tech клуб
Электроникийн салбарын дэргэдэх
Техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор 2009 онд байгуулагдсан. Жил бүр Автомат Робот тэмцээн зохион байгуулдаг.
Мэдээллийн технологиSys&CoTech клуб
Мэдээллийн технологийн салбарын дэргэдэх
Оюутан оюутандаа мэдлэг чадвараа хуваалцан тусалж, хамтран хөгжих зорилгоор 2026 оны 1-р сард байгуулагдсан.
Кибер аюулгүй байдалComputer&Communication Security клуб
Мэдээллийн аюулгүй байдлын салбарын дэргэдэх
Мэдээллийн сүлжээ, кибер аюулгүй байдлын чиглэлд мэдлэг, ур чадвар хөгжүүлэх зорилгоор 2019 онд байгуулагдсан.