Кибер аюулгүй байдлын тэнхим

КАБ тэнхим

Танилцуулга

Кибер аюулгүй байдлын тэнхим

Тус тэнхим нь 2002 оноос компьютерын сүлжээ, 2008 оноос кибер аюулгүй байдлын чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрүүдийг тасралтгүй, үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн бөгөөд мэдээллийн технологийн салбарт өндөр мэргэшсэн хүний нөөц бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

"Компьютерын сүлжээ" хөтөлбөр нь 2008 онд олон улсын Cisco Regional Academy-ийг түшиглэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл 400 гаруй бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгээд байна. Тус хөтөлбөр нь 2012 онд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2014 оноос инженерийн боловсролын CDIO стандарт, арга зүйг сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

"Кибер аюулгүй байдал" хөтөлбөр нь төрийн болон хувийн хэвшлийн бүх салбарт ашиглагдаж буй компьютерын сүлжээ, мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.

"Кибер аюулгүй байдал" (англи) хөтөлбөр: 2025–2026 оны хичээлийн жилээс эхлэн "Кибер аюулгүй байдал" англи хэл дээр хэрэгжих хөтөлбөрөөр элсэлт авч, мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагааг эхлүүлсэн болно. Уг хөтөлбөрт одоогийн байдлаар 15 оюутан суралцаж байна.

Бакалаврын хөтөлбөр: Компьютерын сүлжээ, Кибер аюулгүй байдал, Кибер аюулгүй байдал (англи).

Магистрын хөтөлбөр: Компьютерын сүлжээ, Кибер аюулгүй байдал.

Докторын хөтөлбөр: Компьютерын сүлжээ, Кибер аюулгүй байдал.

Тэнхимийн эрхлэгч

МӨНХБАЯР Б

МӨНХБАЯР Б

Доктор, Дэд профессор, Тэнхимийн эрхлэгч

munkhbayar.b@must.edu.mn

Хөтөлбөрүүд

Компьютерын сүлжээКибер аюулгүй байдал
Бүх хөтөлбөрүүдийг харах