Компьютерын ухааны тэнхим
КУ тэнхим
Танилцуулга

Тус салбар нь анх 1987 онд Программ хангамж хөтөлбөрөөр сургалт явуулж эхэлснээс хойш нийт 2000 гаруй бакалавр, 250 орчим магистр бэлтгэсэн байна. Тус хөтөлбөрөөр төгсөгчид мэдээллийн технологийн компани, төрийн болон төрийн бус байгууллага, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагад программ зохиогч, системийн шинжээч болон администратор, мэдээллийн технологийн мэргэжилтэн, багш, судлаачаар ажиллаж байна.
Манай төгсөгчид АНУ, Япон, ХБНГУ, Австрали гээд өндөр хөгжилтэй оронд Microsoft, Adobe Systems, Google гээд олон улсын компаниудад амжилттай ажиллаж байна.
Бакалаврын хөтөлбөр: Программ хангамжийн инженерчлэл, Компьютерын ухаан, Хиймэл оюун.
Магистрын хөтөлбөр: Компьютерын ухаан, Программ хангамжийн инженерчлэл.
Докторын хөтөлбөр: Компьютерын ухаан.
Тэнхимийн эрхлэгч

