Компьютерын ухааны тэнхим

Програм хангамжийн инженерчлэл

"Программ хангамжийн инженерчлэл" хөтөлбөрөөр программын удирдлагатай аливаа системийн программ хангамжийг боловсруулан хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Тус хөтөлбөрөөр суралцагч нь программ хангамжийн хөгжүүлэлтийн төлөвлөлт, шинжилгээ, зохиомж, нэгтгэл, туршилт, ашиглалт зэрэг компьютерын ухааны дэвшилтэт технологийн мэдлэг эзэмшинэ.

Эзэмших ур чадвар: Программ хангамжийн шаардлага тодорхойлох; Программ хангамжийн шинжилгээ хийж, зохиомж гаргах; Программын код бичих-зохиох; Программыг турших, зүгшрүүлэх; Программ хангамжийн бичиг баримт боловсруулах; Өгөгдлийн сангийн зохиомж гаргах; Багаар ажиллах.

Бакалавр4 жилКод: 071405125 кредит

Хөтөлбөрийн зорилго

Программ хангамжийн инженерчлэлийн онол, хэрэглээ талын мэдлэг, ур чадвар олгох замаар мэргэжлийн болон төрийн байгууллагад бүтээлчээр ажиллах мэргэжилтэн бэлтгэх.

Хөтөлбөрийн мэдээлэл

Зэрэг

Бакалавр

Суралцах хугацаа

4 жил

Хөтөлбөрийн код

071405

Нийт кредит

125

Энэ хөтөлбөрт элсэх үү?

Элсэлтийн шалгалт, хугацаа, шаардлагыг шалгаарай.

Хамаарах тэнхим

Компьютерын ухааны тэнхим

Дэлгэрэнгүй
Програм хангамжийн инженерчлэл — МХТС