Электроникийн тэнхим

Робот ба хиймэл оюун ухаан

Хиймэл оюун ухаан (Artificial Intelligence, AI) гэдэг нь хүний сэтгэхүйг дуурайлгасан буюу бараг ижил түвшинд хүргэсэн технологийн төрөл бөгөөд хүнтэй адил суралцаж, ухаалаг үйлдэл хийх, шийдвэр гаргах, аливаа зүйлсийг удирдахад зориулагдсан компьютерын программ хангамж юм.

Ухаалаг робот нь хүн биеэр хүндрэлтэй эсвэл эрсдэлтэй ажлыг хийж гүйцэтгэх нь эдийн засгийн хувьд ашигтай, үр бүтээмж өндөртэй, чанартай болох учраас робот ба хиймэл оюун ухааны салбар нь маш их ирээдүйтэй шинэ салбар юм.

Төгсөгчдийн ажиллах гол чиглэлүүд: Робот системийн инженер; Робот, эмбэддэд систем хөгжүүлэгч; Робот системийн программ хангамжийн инженер; Электроникийн инженер; Автоматжуулалтын инженер; Эмбэддэд системийн инженер; Электрон системийг зохион бүтээгч; Профессор багш, судлаач, эрдэмтэн; Зохион бүтээгч инженер; Бүх салбарын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч инженер.

Бакалавр4 жилКод: 078806125 кредит

Хөтөлбөрийн зорилго

Ухаалаг удирдлагын системийн шийдлийг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион бүтээх мэдлэг, шинжлэх ухааны шинэ технологи, чиг хандлагад үндэслэн судалгаа шинжилгээ хийх ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй инженерийг бэлтгэнэ.

Хөтөлбөрийн мэдээлэл

Зэрэг

Бакалавр

Суралцах хугацаа

4 жил

Хөтөлбөрийн код

078806

Нийт кредит

125

Энэ хөтөлбөрт элсэх үү?

Элсэлтийн шалгалт, хугацаа, шаардлагыг шалгаарай.

Хамаарах тэнхим

Электроникийн тэнхим

Дэлгэрэнгүй
Робот ба хиймэл оюун ухаан — МХТС