Компьютерын ухааны тэнхим

Мультимедиа технологи

"Мультимедиа технологи" хөтөлбөрөөр дуу, дүрс, видео контент боловсруулалт, интерактив медиа, 3D график, анимэйшн, цахим контентын систем, тоглоомын хөгжүүлэлт, мультимедиа зохиомж, мультимедиа эвлүүлэг, VR ба AR, мультимедиа график, визуал эффект чиглэлээр суурь болон ахисан түвшний мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэнэ.

Суралцагч нь холбоо, электроник, мэдээллийн технологи, программ хангамжийн суурь мэдлэгт тулгуурлан мультимедиа контентын зохиомж, хөгжүүлэлт, орчин үеийн программ хангамж, хэрэгслийг ашиглан инженер-технологийн асуудлыг шийдвэрлэх чадамжтай болно.

Төгсөгчдийн ажиллах гол чиглэлүүд: Мультимедиа контент хөгжүүлэгч; График дизайнер; 3D артист, анимэйшн хөгжүүлэгч; Вэб болон интерактив медиа хөгжүүлэгч; Видео, дуу дүрсний эвлүүлгийн мэргэжилтэн; VR/AR контент хөгжүүлэгч; Тоглоомын контент, медиа зохиомжийн мэргэжилтэн; Дижитал медиа, өргөн нэвтрүүлэг, энтертайнмент салбарын инженер, хөгжүүлэгч.

Бакалавр4 жилКод: 061203125 кредит

Хөтөлбөрийн зорилго

Мультимедиа технологийн чиглэлээр мэргэшсэн хөтөлбөр нь телевиз, кино судлал, сэтгүүл зүй, видео үйлдвэрлэл, интерактив медиа, дижитал медиа, компьютерийн анимэйшн гэх мэт медиа энтертайнмент, технологийн суурь мэдлэг, мэргэжлийн үндсэн чадваруудыг эзэмшүүлнэ.

Мультимедиа технологи хөтөлбөр нь Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр 2020 онд анх удаа магадлан итгэмжлэгдсэн.

Энэ хөтөлбөрт дэлхийн 140 гаруй их дээд сургуульд нэвтрээд байгаа инженерийн боловсролын CDIO (Сэтгэх, Зохиох, Бүтээх, Хэрэглэх) стандарт, арга зүйг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн мэдээлэл

Зэрэг

Бакалавр

Суралцах хугацаа

4 жил

Хөтөлбөрийн код

061203

Нийт кредит

125

Энэ хөтөлбөрт элсэх үү?

Элсэлтийн шалгалт, хугацаа, шаардлагыг шалгаарай.

Хамаарах тэнхим

Компьютерын ухааны тэнхим

Дэлгэрэнгүй
Мультимедиа технологи — МХТС