Электроникийн тэнхим

IoT технологи

Холбоо, электроник, мэдээллийн технологи, программ хангамжийн суурь мэдлэг, чадваруудын зэрэгцээ мэдрэгч, суулгагдсан систем, утасгүй мэдээлэл дамжуулах технологи, үүлэн тооцоолол, өгөгдлийн шинжилгээ болон ухааллаг системийн чиглэлээр нарийн мэргэших бакалаврын зэрэг эзэмших, мөн үргэлжлүүлэн магистрын сургалтад хамрагдах боломжтой.

Хөтөлбөр нь физик ертөнц болон дижитал орчныг холбосон IoT-ийн архитектур, протокол, эмбэддэд программчлал, үүлэн платформ, мэдрэгчийн сүлжээ болон өгөгдлийн боловсруулалт зэрэг агуулгыг хамарна. ШУТИС-ийн эрэлттэй хөтөлбөрүүдийн нэг бөгөөд олон улсын инженерийн боловсролын CDIO стандарт, арга зүйг хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.

Элсэгч та холбооны салбарын хөтөлбөрүүдээс сонгосноор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр суралцаж суурь шинжлэх ухаан, инженер технологийн онолын ба ахисан түвшний суурь мэдлэг, мэдээллийн холбооны технологийн суурь мэдлэг, програм хангамж техник хэрэгслүүдийг ашиглах, системийн шийдэл гаргах, зохиох, хэрэгжүүлэх зэрэг мэргэжлийн үндсэн чадваруудыг эзэмшихээс гадна бүтээлч болон шүүмжит сэтгэлгээ, багаар ажиллах, харилцааны болон шинэ бүтээл, бүтээгдэхүүн бий болгох чадамжуудыг эзэмшинэ.

Суралцаж төгссөний дараа Монгол Улсын мэдээлэл холбооны салбарын томоохон компаниуд болон нийгэм эдийн засгийн бусад салбаруудад IoT-ийн технологийн чиглэлээр ажиллах боломжтой.

Бакалавр4 жилКод: 061901125 кредит

Хөтөлбөрийн зорилго

  • 1

    Инженерийн технологийн болон орчин үеийн арга хэрэгслүүдийн гүнзгий мэдлэг, чадвараа үйлдвэрлэл, инновацийн бодит салбарт хэрэглэх чадвар эзэмшүүлэх

  • 2

    Бодит үр дүнг харуулах, системийн үйл ажиллагааг сайжруулахад хувь хүний болон мэргэжлийн чадвар, хандлагуудыг бүрэн дүүрэн эзэмшүүлэх

  • 3

    Харилцааны ур чадвараа үр дүнтэй хэрэглэх, багийн гишүүн эсвэл удирдагчаар ажиллах; Өргөн хүрээнд хөгжиж буй салбаруудад ажиллах, хөндлөнгийн шинжээч чадвар эзэмшүүлэх

  • 4

    Байгууллага болон нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагаас урган гарсан аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааны шийдлийг боловсруулах чадварыг хөгжүүлэх/эзэмшүүлэх

Хөтөлбөрийн мэдээлэл

Зэрэг

Бакалавр

Суралцах хугацаа

4 жил

Хөтөлбөрийн код

061901

Нийт кредит

125

Энэ хөтөлбөрт элсэх үү?

Элсэлтийн шалгалт, хугацаа, шаардлагыг шалгаарай.

Хамаарах тэнхим

Электроникийн тэнхим

Дэлгэрэнгүй
IoT технологи — МХТС