Электроникийн тэнхим

Электроникийн инженерчлэл

Орчин үеийн электроник, автоматжуулалт, эмбэддэд системийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвартай инженерүүдийг бэлтгэх зорилготой бакалавр, магистр, докторын шаталсан сургалттай хөтөлбөр юм. Тус хөтөлбөрөөр суралцсан оюутнууд дараах чиглэлээр мэргэшин суралцдаг.

"Автоматжуулалтын систем" мэргэжил: Төгсөгч нь үйлдвэрийн процессыг автоматжуулах, электрон системийг загварчлах, нэвтрүүлэх, хөгжүүлэх чадвартай зохион бүтээгч инженер болно.

"Эмбэддэд систем" мэргэжил: Бие даасан ухаалаг электрон систем болон робот системийг загварчлах, зохион бүтээх, хөгжүүлэх чадвартай зохион бүтээгч инженер болно.

Электроникийн тэнхимийн бэлтгэн гаргаж буй мэргэжилтнүүд нь төр ба хувийн хэвшил, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн аль ч салбарт судалгаа хийх, зохион бүтээх, төсөл хэрэгжүүлэх, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг ашиглах, сайжруулах, автоматжуулах, шинэ технологи нутагшуулах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах чадвартай мэргэжилтэн болно. Ахисан түвшний сургалтын дараах хөтөлбөрүүдээр дэвшин суралцах боломжтой.

Бакалавр4 жилКод: 071401126 кредит

Хөтөлбөрийн зорилго

Электроникийн инженер технологийн чиглэлээр аливаа бүтээгдэхүүн, системийн инженерчлэлийн шийдлийг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах мэдлэг, шинжлэх ухааны шинэ технологи, чиг хандлагад үндэслэн судалгаа шинжилгээ хийх ур чадвартай инженерийг бэлтгэнэ.

Хөтөлбөрийн мэдээлэл

Зэрэг

Бакалавр

Суралцах хугацаа

4 жил

Хөтөлбөрийн код

071401

Нийт кредит

126

Энэ хөтөлбөрт элсэх үү?

Элсэлтийн шалгалт, хугацаа, шаардлагыг шалгаарай.

Хамаарах тэнхим

Электроникийн тэнхим

Дэлгэрэнгүй
Электроникийн инженерчлэл — МХТС