Кибер аюулгүй байдлын тэнхим

Кибер аюулгүй байдал

Кибер аюулгүй байдал хөтөлбөр нь төрийн болон хувийн хэвшлийн бүх салбарт ашиглагдаж буй компьютерын сүлжээ, мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.

Суралцагчид дараах үндсэн чадамжуудыг эзэмшинэ: Компьютерын системийн аюулгүй байдлыг хангах; Эмзэг мэдээллийг хамгаалах; Мэдээллийн алдагдал, устгалаас урьдчилан сэргийлэх; Өгөгдлийг дамжуулах явц дахь аюулгүй байдлыг хангах; Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх; Халдлагыг илрүүлэх; Халдлагын дараах дүн шинжилгээ хийх; найдвартай, аюулгүй сүлжээний архитектурыг зохион байгуулах.

Тус хөтөлбөр нь мэдээллийн технологийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 2008 онд олон улсын Cisco Regional Academy-ийг түшиглэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл 400 гаруй бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгээд байна. Кибер аюулгүй байдлын чиглэлийн мэргэжилтний эрэлт хэрэгцээ нь дотоодын тэдийгүй олон улсын хөдөлмөрийн зах зээлд тогтмол өсөж байгаа бөгөөд уг хөтөлбөр нь үндэсний хэмжээнд онцгой ач холбогдол бүхий сургалтын чиглэлд тооцогдож байна.

Компьютерын сүлжээ, мэдээллийн системийн аюулгүй байдлын онолын суурь мэдлэг эзэмшихээс гадна сүлжээний хамгаалалт, кибер халдлага илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, мэдээллийн аюулгүй байдлын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, аюулгүй байдлын аудит хийх зэрэг мэргэжлийн ур чадваруудыг эзэмшинэ.

Бакалавр4 жилКод: 061202128 кредит

Хөтөлбөрийн зорилго

  • 1

    Инженерийн технологийн болон орчин үеийн арга хэрэгслүүдийн гүнзгий мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн болох

  • 2

    Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлагуудыг төгс эзэмших, хэрэглэх

  • 3

    Харилцааны, багаар ажиллах, удирдах ур чадвараа үр дүнтэй хэрэглэх

  • 4

    Байгууллага болон нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг төлөвлөх, бий болгох, хэрэглэх, сайжруулах

Хөтөлбөрийн мэдээлэл

Зэрэг

Бакалавр

Суралцах хугацаа

4 жил

Хөтөлбөрийн код

061202

Нийт кредит

128

Энэ хөтөлбөрт элсэх үү?

Элсэлтийн шалгалт, хугацаа, шаардлагыг шалгаарай.

Хамаарах тэнхим

Кибер аюулгүй байдлын тэнхим

Дэлгэрэнгүй
Кибер аюулгүй байдал — МХТС