Компьютерын ухааны тэнхим

Компьютерын ухаан

"Компьютерын ухаан" хөтөлбөрөөр компьютерын шинжлэх ухааны онолын үндэс, алгоритм, тооцооллын арга зүй, компьютер загварчлал, ухаалаг системийн хөгжүүлэлт зэрэг чиглэлээр судалгаа, хөгжүүлэлт хийх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Суралцагчид ухаалаг систем хөгжүүлэх, их өгөгдөл боловсруулах, бусад шинжлэх ухааны салбарын судалгаанд компьютер загварчлал, симуляц ашиглах зэрэг компьютерын шинжлэх ухааны дэвшилтэт мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.

Эзэмших ур чадвар: Компьютерын шинжлэх ухааны онол, алгоритм, тооцооллын арга боловсруулах; Компьютер загварчлал, симуляц ашиглан шинжлэх ухааны асуудлыг шийдвэрлэх; Ухаалаг систем, робот, автомат тооцоолох төхөөрөмжийн загвар боловсруулах; Их өгөгдөл боловсруулах, шинжлэх ухааны өгөгдөлд дүн шинжилгээ хийх; Хиймэл оюун ухаан, машин сургалтын алгоритм ашиглах, загвар хөгжүүлэх; Туршилтын өгөгдлийг боловсруулах, загварчлах; Биологи болон бусад системээс санаа авсан шинэ тооцоолын арга, алгоритм боловсруулах; Математик загварчлал, тооцооллын туршилт хийх; Судалгааны багт хамтран ажиллах.

Бакалавр4 жилКод: 061301125 кредит

Хөтөлбөрийн зорилго

Компьютерын ухааны онолын суурь мэдлэг, алгоритм, програмчлалын гүнзгий чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

Хөтөлбөрийн мэдээлэл

Зэрэг

Бакалавр

Суралцах хугацаа

4 жил

Хөтөлбөрийн код

061301

Нийт кредит

125

Энэ хөтөлбөрт элсэх үү?

Элсэлтийн шалгалт, хугацаа, шаардлагыг шалгаарай.

Хамаарах тэнхим

Компьютерын ухааны тэнхим

Дэлгэрэнгүй
Компьютерын ухаан — МХТС