Компьютерын сүлжээ
Энэхүү хөтөлбөрөөр суралцагчид мэдээллийн технологи, программ хангамж, холбоо, электроникийн суурь онолын мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ IP суурьтай мэдээлэл, холбооны болон компьютерын сүлжээний технологийн чиглэлээр гүнзгийрүүлэн мэргэшинэ.
Үүний хүрээнд сүлжээг загварчлах, тохируулах, гэмтэл, саатлыг илрүүлэх, засварлах, сүлжээний аюулгүй байдлыг хангах, мэдээллийг нууцлах, баталгаажуулах, серверийн орчинд ажиллах, системийн найдвартай, тогтвортой байдлыг хангах зэрэг мэргэжлийн ур чадваруудыг эзэмшинэ.
Тус хөтөлбөр нь 2012 онд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2014 оноос инженерийн боловсролын CDIO стандарт, арга зүйг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн зорилго
- 1
Инженерийн технологийн болон орчин үеийн арга хэрэгслүүдийн гүнзгий мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн болох
- 2
Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлагуудыг төгс эзэмших, хэрэглэх
- 3
Харилцааны, багаар ажиллах, удирдах ур чадвараа үр дүнтэй хэрэглэх
- 4
Байгууллага болон нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг төлөвлөх, бий болгох, хэрэглэх, сайжруулах
Хөтөлбөрийн мэдээлэл
Зэрэг
Бакалавр
Суралцах хугацаа
4 жил
Хөтөлбөрийн код
061201
Нийт кредит
128
Энэ хөтөлбөрт элсэх үү?
Элсэлтийн шалгалт, хугацаа, шаардлагыг шалгаарай.
Хамаарах тэнхим
Кибер аюулгүй байдлын тэнхим