Хиймэл оюун ухаан
"Хиймэл оюун ухаан" хөтөлбөрөөр машин сургалт, гүн сургалт, компьютерын хараа, эх хэлний боловсруулалт зэрэг орчин үеийн хиймэл оюун ухааны технологийг бүтээн хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Тус хөтөлбөрөөр суралцагч нь хиймэл оюун ухааны системийн судалгаа, зохиомж, хөгжүүлэлт, үнэлгээ, нийгэмд хэрэгжүүлэлт зэрэг дэвшилтэт технологи, инновацийн мэдлэг эзэмшинэ.
Эзэмших ур чадвар: Машин сургалт болон гүн сургалтын загвар зохиох, сургах; Мэдрэлийн сүлжээний архитектур боловсруулах, туршилт хийх; Компьютерын хараа болон дүрс боловсруулалтын систем хөгжүүлэх; Эх хэлний боловсруулалт болон том хэлний загвар (LLM) хэрэгжүүлэх; Өгөгдөл цуглуулах, цэвэрлэх, шинжилгээ хийх; Хиймэл оюун ухааны системийн гүйцэтгэлийг үнэлэх, сайжруулах; Ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай хиймэл оюун ухааны шийдэл гаргах; Багаар ажиллах, судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх.
Хөтөлбөрийн зорилго
Хиймэл оюун ухааны онол, арга зүйг эзэмшиж, ухаалаг систем бүтээх чадвартай мэргэжилтэн бэлтгэх.
Хөтөлбөрийн мэдээлэл
Зэрэг
Бакалавр
Суралцах хугацаа
4 жил
Хөтөлбөрийн код
061902
Нийт кредит
125
Энэ хөтөлбөрт элсэх үү?
Элсэлтийн шалгалт, хугацаа, шаардлагыг шалгаарай.
Хамаарах тэнхим
Компьютерын ухааны тэнхим