KOICA төсөл
БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (KOICA)-аас дэмжигдсэн ШУТИС-МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх төсөл.
- Korea International Cooperation Agency (KOICA)
- 2019—2022 (4 жил)
Удирдлагын чадавхыг бэхжүүлэх
МХТС бол ШУТИС-ийн нэг бүрэлдэхүүн сургууль тул хөгжлийн бодлого нь их сургуулийн хөгжлийн бодлогын нэг хэсэг, түүний хэрэгжилтийг хангахад чиглэх нь ойлгомжтой. ШУТИС нь дээд боловсролын талаар төрөөс баримтлах бодлогод туссан “томоохон их сургуулиудыг судалгаанд суурилсан их сургууль болгон хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд 2019 онд “ШУТИС 2030 - Стратеги төлөвлөгөө” бодлогын баримт бичгийг боловсруулан гаргасан.
МХТС-ийн мастер төлөвлөгөөг боловсруулахдаа ШУТИС 2030 – Стратеги төлөвлөгөөний судалгаанд суурилсан их сургууль болох багц зорилтыг хэрэгжүүлэхэд бүрэлдэхүүн сургуулийн гүйцэтгэх үүрэг, манлайллыг төслийн хэрэгжилтээр хангах асуудлыг гол зарчмаа болгосон.
Сургуулийн Мастер төлөвлөгөө боловсруулах аргачлал
Төслийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх ажлын нэг хэсэг нь МХТС-ийн сургуулийн удирдлагын баг Солонгос улсад 2 долоо хоног ажиллаж, Солонгос улсын дээд боловсрол, түүн дотроо ахисан түвшний сургалтын тогтолцооны туршлагыг судлах явдал юм. Энэ багт БШУЯ-ы дээд боловсролын газрын дарга Х.Тамир, ШУТИС-ийн захирал Т.Намнан нар орсон нь сургуулийн удирдлага, менежментэд цаашид өөрчлөлт, шинэчлэлт хийхэд ач холбогдолтой зүйл болсон.
Солонгост туршлага судалсан удирдлагын багийн бүрэлдэхүүн
No
Name
Position/Title
1
Tumurpurev NAMNAN
President of MUST, Professor, PhD
2
Khujuu TAMIR
Head of higher education department, MECS
Professor, PhD
3
Naimannaran CHULUUNBANDI
Dean of S ICT,Associate professor, PhD
4
Norinpel ERDENEKHUU
Deputy dean of SICT, Professor, PhD
5
Khurelbaatar ZAGARZUSEM
Deputy dean of SICT, Associate professor, PhD
6
Badarch ENKHTUGS
Director, Training center
7
Altangerel ERDENEBAATAR
KOICA project coordinator, Professor, PhD
8
Zundui BUYANKHISHIG
Chair, Department of Communications, Associate professor, PhD
9
Ayush ALTANGEREL
Chair, Department of IT, Associate Professor, PhD
10
Ayurzana ODGEREL
Chair, Department of Electronics, Associate professor, PhD
11
Altangerel KHUDER
Chair, Department of CS, Associate Professor, PhD
12
Bat-Erdene MUNKHBAYAR
Chair, Department of System security, Associate professor, PhD
13
Tsoodol NYAMKHUU
Senior lecturer, Department of IT
Солонгост туршлага судалсан удирдлагын баг