Мэдээ рүү буцах

"SONOR X" инновацын уралдаан зохион байгуулагдана.

2023 оны есдүгээр сарын 25

1. Үндэслэл, зорилго

Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг Монгол улсын хөгжлийн хурдасгуур хэмээн үзэж Засгийн газраас инновацийн тэргүүлэх чиглэлийн нэг болгон зарлаж хиймэл оюун ухаан, зүйлсийн интернэт, блокчэйн, 5G зэрэг дэвшилтэт технологиуд дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх ажлууд хийгдэж байгаа энэ цагт Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургуулийн хувьд ШУТИС-МХТС нь ирээдүйн чадварлаг инженер, энтрепренеруудыг бэлтгэх шаардлага тулгарч байна.

Энэхүү уралдаан нь мэдээлэл, холбооны дэвшилтэт технологиудыг ашиглан аливаа асуудлыг шийдэх, оюутнуудыг хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

2. Сэдэв

- Ухаалаг систем - Smart agriculture

- Автоматжуулалт - Precision agriculture

- Усалгаа, бордоо, орчны хяналт - IoT solutions

- Бүтээгдэхүүн боловсруулалт - Field and Livestock monitoring

- Ногоон шийдэл, технологи - Agriculture industry, management

3. Оролцогчид

МХТС-ийн 1-4 курсийн оюутнууд ганцаарчлан болон баг бүрдүүлэн оролцоно.

4. Зохион байгуулалт

Уралдааны шалгаруулалт 2 үе шаттай явагдах бөгөөд 1-р шатанд ирсэн материалуудыг шалгаруулалтын комисс 2023 оны 11 сарын 13-ны өдөр шүүж үзээд 2-р шатанд 10 хүртэлх ажлыг 2023 оны 11 сарыy 20-ны өдөр хэлэлцүүлэн эцсийн шалгаруулалтыг хийнэ. Инновацын биет бүтээл, шийдлээ энэхүү уралдаанд танилцуулах бөгөөд шалгарсан инновацлаг бүтээл, шийдлийг цааш хөгжүүлэн МХТС-ийн дэргэд гарааны компани байгуулах, хөгжүүлэх санхүүжилт олгон дэмжих боломжтой.

5. Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага

5.1. Инновацлаг санаа, шинэ шийдэл байх

5.2. Хэн нэгний санаа, шийдэл биг өөрийн дэвшүүлсэн санаа байх

5.3. Шинэ бүтээлээ доорх шаардлагын дагуу өгүүллийн хэлбэрт оруулсан байх

5.4. Ганцаар болон багаар хамтарч хийсэн биет бүтээл, инновацын судалгааны ажлын үр дүнгийн талаар монгол хэл дээр бичсэн 5 хүртэл хуудас (A4 цаас) илтгэл өгүүлэл байна.

5.5. Монгол Улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчилгүй, судлаачийн ёс зүйг баримталж, бусдын бүтээлээс шууд хуулбарлалгүй ишлэл хийсэн, зөв бичих дүрмийн алдаагүй, ойлгомжтой, логик дэс дараалал найруулгатай байна.

5.6. Бүтээлийг хийхдээ ямар асуудлыг шийдэхээр зорилго тавьсан, зорилгодоо хүрэхийн тулд ямар зорилтот ажлуудыг гүйцэтгэсэн, хийсэн арга аргачлал, судалгаа ба туршилтын үр дүн, дүгнэлт гэсэн хэсгүүдээр зөв оновчтой илэрхийлсэн байна.

5.7. ШУТИС-ийн өгүүлэл бичих бичлэгийн стандартыг баримтлан эрдэм шинжилгээний өгүүллийг бичнэ. https://research.must.edu.mn/page/104 хаягаар орж ШУТИС-ийн өгүүлэл бичих загвар 2021 татаж ашиглана уу. (Google Chrome ашиглан нээнэ)

5.8. 2-р шатанд шалгарсан судалгааны илтгэлийг 8-10 минутанд багтаан тавихаар үзүүлэн (ppt) файлыг бэлдэж хурлын товлосон өдрийн өмнөх өдөр ЭША-ны sict-conference@must.edu.mn хаягаар өгсөн байна. Асуулт, хариулт 3-5 минут үргэлжилнэ.

6. Өгүүллийг хүлээн авах хаяг

Эрдэм шинжилгээний өгүүллийг файл (pdf эсвэл word) хэлбэрээр, холбоо барих дугаарын хамт sict-conference@must.edu.mn хаягаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хүлээн авна. Хуралтай холбоотой асуудлаар дээрх хаягаар болон 89100816 дугаарын утсаар холбогдоно уу!

7. ЭШХ-ийн материал шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд

- Инновацлаг санаа, шийдлийг бүтээлдээ тусгаж дэвшүүлсэн зорилгодоо хүрсэн байдал;

- Тенхик технологийн шинэ шийдэл гаргасан эсэх

- Бүтээлийн бүрэн байдал, саадгүй ажиллагаа

- Судлагдсан байдал, бусал шийдэлтэй харьцуулалт хийж дүгнэж, туршилт судалгаа хийсэн байдал

- Бүтээлч ажиллагаа: зарцуулсан хугацаа, хөдөлмөр, багаар ажилласан байдал

- Шинжлэх ухааны ач холбогдол болон практикт хэрэгжүүлэх боломж

- Илтгэх ур чадвар: Илтгэл бэлтгэсэн байдал, илтгэх чадвар, цаасан материалыг стандартын дагуу бэлдсэн эсэх

8. Шалгаруулалт, шагнал

Шалгаруулалт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр МХТС-ийн 101 тоот өрөөнд явагдах бөгөөд дараах шагналтай.

  1. Тэргүүн байр - 1: Өргөмжлөл, 600,000 төгрөг
  2. Дэд байр - 1: Өргөмжлөл, 500,000 төгрөг
  3. Гутгаар байр -1: Өргөмжлөл, 400,000 төгрөг