Мэдээ рүү буцах

ШУТИС, МХТС-иас эрхлэн гаргаж буй "ICT Focus" сэтгүүлийн 2 дахь дугаар 2023 оны 12-р сарын 30-ны өдөр хэвлэгдэн гарлаа.

2024 оны нэгдүгээр сарын 4

Дэлхийн өнцөг булан бүрд суугаа мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэй багш, профессор, судлаач, инженер та бүхэн Монголын анхны МХТ-ийн чиглэлийн олон улсын ICTFocus сэтгүүлийг танилцуулж байна. ICTFocus сэтгүүл нь ШУТИС-ийн МХТС-иас эрхлэн гаргаж байгаа олон улсын peer-reviewed сэтгүүл юм. Манай сэтгүүлийн үйл ажиллагаа 2021 оноос эхэлсэн ба эхний дугаараа онлайн болон цаасан хэлбэрээр гаргасан. Crossref-д бүртгэлтэй болж өгүүлэлдээ DOI дугаар олгодог болсон ба Google Scholar, Dimensions сангуудад бүртгэгдээд байна.

Цаашид тус сэтгүүлийг шинжлэх ухаанд өндөр хувь нэмэр (импакт фактор) оруулсан дэлхийд нэр хүндтэй сэтгүүл болгон өргөжүүлэх зорилго тавин өндөр хүчин чармайлттай ажиллаж байна.

Ийнхүү ICT Focus Journal олон улсын сэтгүүлийн 2 дахь дугаар 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэвлэгдэн гарсныг дуулгахад таатай байна. Судлаачид та бүхэн шинэ оны босгон дээр шинэхэн өгүүллүүдтэй уншиж танилцаарай.

Сэтгүүлийг эрхлэн гаргасан сэтгүүлийн менежментийн багийн хамт олон, сэтгүүлийн редакцын зөвлөл, reviewer-үүд болон сэтгүүлийн 2 дахь дугаарт өгүүллээ хэвлүүлсэн зохиогчид нартаа талархал илэрхийлье.

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/Screenshot%202024-01-04%20140043.png]