Мэдээ рүү буцах

"ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын Нээлттэй өдөрлөг"-ийг 11 сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.

2023 оны арван нэгдүгээр сарын 30

Монгол улс жилийн бүрийн 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногийг шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-үүд болгон тэмдэглэдэг. Тус үйл ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газраас "Шинжлэх ухаанд итгэе" уриа дэвшүүлэн "ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын Нээлттэй өдөрлөг"-ийг 11 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр ШУТИС-ийн багш, судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах "2IP-2023" уралдааны шилдэг бүтээлүүдэд "Research Excellence" медаль болон мөнгөн шагнал олгов. Нээлттэй өдөрлөгт ШУТИС-ийн харьяа хүрээлэн, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, шилдэг бүтээл болон гарааны компанийн төслийн танилцуулга үзэсгэлэнд тавигдлаа.

МХТС нь Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа манлайлан оролцсон бүрэлдэхүүн сургуулиар шалгарч цомын эзэд боллоо.

Шилдэг бүтээлийн төрөлд:

  1. ЭС-ын профессор Б.Зоригтбаатар
  2. ХС-ын дэд профессор Л.Эрдэнэбаяр
  3. КУС-ын ахлах багш Б.Туяацэцэг

Шилдэг өгүүллийн төрөлд:

  1. Сургалт, чанарын албаны дарга П.Ууганбаяр
  2. МТС-ын эрхлэгч А.Алтангэрэл
  3. КУС-ын эрхлэгч А.Хүдэр
  4. КУС-ын профессор И.Цэрэн-Онолт
  5. КУС-ын дэд профессор Д.Золзаяа
  6. ХС-ын дэд профессор Б.Пүрэвцэрэн

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/IMG_9292%20(1).jpg]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/IMG_9248.jpg]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/IMG_9254.jpg]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/IMG_9238.jpg]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/IMG_9236.jpg]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/IMG_9225.jpg]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/IMG_9211.jpg]