Мэдээ рүү буцах

“ӨГӨГДЛИЙН САНГИЙН ЗОХИОМЖ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ” ном хэвлэгдэж олны хүртээл боллоо.

2023 оны аравдугаар сарын 20

МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын багш Э.Батцэцэг, Ц.Солонгоо нарын гаргасан “Өгөгдлийн сангийн зохиомж, хэрэгжүүлэлт” ном нь өгөгдлийн сангийн загварчлал, хэрэгжүүлэлттэй холбоотой онол, мэдлэг, хүчин зүйлсийг ойлгож, өөр хоорондоо холбоотой өгөгдлүүдийг цуглуулах, цуглуулсан өгөгдөлд хандах, тэдгээрийг удирдан зохион байгуулах аргачлалыг онол болон практикт суурилан тайлбарласан.
Энэхүү номыг мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр, тэр дундаа мэдээллийн системийн хөгжүүлэлт, өгөгдлийн сангийн системийн талаар сонирхож буй суралцагч болон мэргэжлийн их, дээд сургуулиудын оюутнуудад зориулан гаргаж байна.

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/Nom_IT.jpg]

Зохиогч багш нартаа халуун баяр хүргэе.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.