NAPROCK PROCON Олон улсын Програмчлалын XV олимпиадад ШУТИС-ийн МХТС-ийн оюутнуудын баг Тусгай байр эзэллээ
Япон улсын Фукуи мужид NAPROCK PROCON Олон улсын Програмчлалын XV олимпиад 2023 оны 10 сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/procon2023.jpg]
Японы косен сургуулиуд, Вьетнам, Монгол, Гонконг, Сингапур, Тайланд улсуудын их сургуулиудын багууд буюу нийдээ 59 баг оролцсоноос алгоритмын төрөлд ШУТИС-ийн МХТС-ийн CoreMind баг Ханойн их сургууль, Гонконгийн их сургууль, Шинэ Монгол Технологийн Косен сургуулиудын хамт тусгай байр эзэллээ.
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/procon_awards.jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/procon2023-3.png]
Уг олимпиад нь жил бүр японы аль нэг мужид зохион байгуулагддаг ба бүтээлийн болон алгоритмын гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагддаг. Алгоритмын төрөл энэ жил 1-р байранд Фукуигийн косен, 2-р байранд Кумаматогийн косен орсон байна.
Прокон олимпиадад монголын их дээд сургуулиудаас жил бүр нэг багийг шалгаруулж япон улсын талаас зардлыг бүрэн дааж оролцуулдаг. 2023 оны 5 сард МУИС, МУБИС, ШУТИС-ийн багууд өрсөлдсөнөөс МХТС-ийн ПХИ ангийн оюутан Ч.Гал-Эрдэнэ, КАБ-ын ангийн оюутан Л.Уламбаяр нарын баг шалгарсан юм.
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/procon2023-1.png]
Тус олимпиадын үеэр олон улсаас ирсэн оролцогчдыг япон соёлтой танилцуулах үйл ажиллагаанууд хөтөлбөрт багтсан байдаг. Дараа жилийн Naprock Procon Олон улсын програмчлалын олимпиад япон улсын Нара хотод болно.
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/procon2023-2.jpg]
Амжилттай оролцсон багш, оюутнууддаа баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе.