Мэдээллийн аюулгүй байдлын улсын анхдугаар олимпиад "MUST-CTF 2023" 11 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
МХТС-ийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбар болон салбарын дэргэдэх CCS клубтэй хамтран “Мэдээллийн Аюулгүй Байдлын Улсын анхдугаар олимпиад MUST CTF 2023” нээлттэй тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол улсын Их дээд Сургуульд суралцаж байгаа бакалавр түвшний оюутнууд өнөөгийн дижитал эрин зуунд кибер аюулгүй байдлын ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, олон оюутнуудыг энэхүү чиглэлээр сурч, ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Тэмцээнээр дамжуулан бид оюутнуудын кибер аюулгүй байдлын талаарх сонирхлыг нэмэгдүүлж, энэхүү хурдацтай хөгжиж буй салбарт амжилт гаргахад шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд урам зориг өгч, урамшуулах нь тэмцээний нэг зорилт юм.
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC00600_ARW.png]
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбар, CCS клубтэй хамтран “Мэдээллийн Аюулгүй Байдлын Улсын анхдугаар олимпиад MUST CTF 2023” нээлттэй тэмцээний хоёрдугаар шат 2023 оны 11-р сарын 25-нд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан ба 1-р шатыг 2023 оны 11-р сарын 18-нд онлайнаар зохион байгуулсан.
Нэгдүгээр шатанд 206 оролцогч оюутан
- ШУТИС
- МУИС
- ДХИС
- ҮБХИС
- СЭЗИС
- Хүрээ мэдээлэл харилцаа технологийн их сургууль
- МУБИС зэрэг их дээд сургуулиас олимпиадад бүртгүүлэн амжилттай оролцсон билээ.
Тэмцээний финалын шат нь танхимын хэлбэрээр 2023 оны 11-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын төв VIII байрны олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд 11:00~19:00 цагийн хооронд зохиогдсон бөгөөд 10 баг 30 оюутны бүрэлдэхүүнтэй тэмцээн зохион байгуулагдлаа.
Тэргүүн байрыг ШУТИС - ийн "
[Зураг алга: vendor/ckeditor/plugins/smiley/images/regular_smile.png]
[Зураг алга: vendor/ckeditor/plugins/smiley/images/regular_smile.png]
[Зураг алга: vendor/ckeditor/plugins/smiley/images/regular_smile.png]
" баг 6450 оноогоорОролцогч-1: Г. Тэнгис
Оролцогч-2: Л. Уламбаяр
Оролцогч-3: Э. Хангал
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/1%20bair_ARW.png]
Хоёрдугаар байрыг МУИС - ийн "Rebels" баг 5439 оноогоор,
Оролцогч-1: Г.Саруул
Оролцогч-2: Д.Цэцүүхэй
Оролцогч-3: Ц.Ганболд
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/2%20bair_ARW.png]
Гутгаар байрыг ШУТИС - ийн "Tsuivan enjoyers" баг 5439 оноогоор, тус тус тэргүүллээ
Оролцогч-1: А.Эрхэмбаяр М.
Оролцогч-2: М.Дөлгөөнбуян
Оролцогч-3: Д.Мөнхбадрал
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/3%20bair_ARW.png]
"MUST CTF 2023" үйл ажиллагаа нь тэмцээнээс гадна "TALK SESSION" хэсэгтэй болсноороо онцлог бөгөөд өдөрлөгт маань урилгаар:
- ШУТИС-МХТС Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын ахлах багш, Доктор (Ph.D), Д.Бямбадорж – “Монгол Улсын цахим халдлагын чиг хандлага”
- VKNC - CEO, Penetration Tester, Bug Hunter З.Ганчулуун “Сертификат заадаггүй зүйлс”
- SystemCenter LLC компаны үүсгэн байгуулагч, Б.Баасандорж – “The Evolving Landscape of Cybersecurity careers"
"MUST CTF 2023" олимпиадыг хамтран зохион байгуулагчаар:
- Т. Ялгуун /System center LLC багш, Мэдээллийн аюулгүй байдлын судлаач, Bug hunter, (OSEP | OSWE | OSCP)/
- Г. Билгүүн /Unitel группийн мэдээллийн аюулгүй байдлын шинжээч (OSCP)/
- А. Мягмарцэрэн /Чимэгэ компаний хөгжүүлэгч/
- Т. Билэгдэмбэрэл /Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, (eCPPT)/
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC09907_ARW.png]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC00007.jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC09954_ARW.png]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC00605_ARW.png]
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн эрхэм багш нар, илтгэгчид, ивээн тэтгэгчид, бүх оюутан залуус болон багууддаа баярлалаа
Ивээн тэтгэгч:
CallPro LLC
Golomt Bank
System Center LLC
Зохион байгуулагч:
Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбар
''Computer&Communication Security'' клуб