“ХАРУУЛ ЗАНГИ 2023 ЁС ЗҮЙТ ХАКЕР”-ын тэмцээн зохион байгуулагдлаа
Харуул Занги-2023 ёс зүйт хакерын тэмцээн нь нийт 377 тоглогч, 166 багийг хамарч, 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж эхний шатаас 33 баг хоёрдугаар шатанд үлдэж, хоёрдугаар шатаас нийт 10 баг финалд шалгарч 2023 оны 10 сарын 5-ны өдөр Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдаж ШУТИС, МХТС-ийн Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын Кибер аюулгүй байдлын IV-р курсын оюутан Г. Тэнгис /МСАБ, САБ-4/, Л.Уламбаяр /МСАБ, САБ-4/, Э. Хангал /МСАБ, САБ-4/ нар идэвхитэй оролцож III-р байр эзэллээ. Нийт амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе.
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/393300719_2627653370731158_2664014235502856640_n.jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/393731696_2627653360731159_1472764740061787094_n.jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/393774954_2627653400731155_4036997150109157100_n.jpg]