Мэдээ рүү буцах

Электроникийн XXI улсын олимпиад Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

2025 оны тавдугаар сарын 5

Электроник, цахилгаан ба автоматикийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургууль, коллежийн оюутнуудын зохиогддог Электроникийн улсын XXI олимпиадыг Юнител групп ивээн тэтгэж, ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль 2025 оны 5 сарын 3-4 өдрүүдэд зохион байгууллаа.

Тус олимпиадад МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Монгол Коосэн технологийн коллеж, Шинэ Монгол технологийн коллеж, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор дээд сургууль, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Коосэн технологийн коллеж зэрэг найман сургуулийн 60 оюутан мэдлэг, мэргэжлийн ур чадвараа сорин хоёр өдөр уралдлаа.

Электроникийн олимпиадын бодлогын тэмцээний дүнгээр:

I байр МХТС-ийн электроникийн инженерчлэл мэргэжлээр суралцагч О.Төгөлдөр 16 оноогоор

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/3.JPG]

II байр ЭХИС-ийн цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр суралцагч Б.Чинзориг 11.8 оноогоор

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/2.JPG]

III байр МХТС-ийн робот ба хиймэл оюун ухаан мэргэжлээр суралцагч Б.Аминхүү 9.3 оноогоор тус тус шалгарлаа.

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/1.JPG]

Уран бодлогын шагналаар:

МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн электроникийн инженерчлэл мэргэжлээр суралцагч Б.Болдбаатар хүртлээ.

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/4.JPG]

Олимпиадын бодлого ба дадлагын тэмцээний нийлбэр дүнгээр:

I байр ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Б.Аминхүү ахлагчтай МХТС-1 баг 59.5 оноогоор

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/7.JPG]

II байр ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн О.Төгөлдөр ахлагчтай МХТС-2 баг 55.3 оноогоор


[Зураг алга: public/uploaded/file_manager/images/6.JPG]

III байр Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Б.Түвшинтөгс ахлагчтай ЭЦДС баг 34.9 оноогоор тус тус эзэлж ивээн тэтгэгчийн шагналыг гардан авлаа.

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/5.JPG]

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Юнител группийн Техникийн газрын мобайл сүлжээ ашиглалт, үйл ажиллагааны албаны менежер Г.Золбоо оролцож, Юнител групп боловсролд хөрөнгө оруулж, оюутан, залуусаа дэмжих бодлогынхоо хүрээнд "Электроникийн Улсын XXI" олимпиадыг дэмжин ажиллаж байгааг дурдан, шагналт байранд шалгарсан оюутнуудад өөрсдийн сурсан, мэдсэнийг амьдралдаа бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгож Юнител группэд ажиллах урилгыг мөн гардуулан өгсөн юм.

Тус олимпиадыг хоёр дахь жилдээ ивээн тэтгэсэн Юнител группийн хамт олондоо оролцогчид, зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлж байна.

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/8.JPG]

Оролцогч багууд

  • Монгол улсын их сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн I баг: Электроник мэргэжлээр суралцагч О.Баярхүү, Б.Булганхангай, Б.Ариунзул, Б.Болдбаатар, Б.Намуунаа нар. Удирдагч багш Д.Болормаа.

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/9.JPG]

  • Монгол улсын их сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн II баг: Электроник мэргэжлээр суралцагч А.Наранмандах, Д.Чойнзин, П.Тамирбаатар, У.Алтанцэцэг, О.Эрдэнэ нар. Удирдагч багш Д.Болормаа

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/10.JPG]

  • Шинжлэх ухаан технологийн сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн I баг: цахилгаан системийн автоматжуулалт ба цахилгаан электроник мэргэжлийн Б.Дэмбэрэлзодов, Б.Чинзориг, Э.Бархас, Н.Сугарсүрэн, Г.Нямдаваа нар. Удирдагч багш Д.Өлзийноров

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/11.JPG]

  • Шинжлэх ухаан технологийн сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн II баг: цахилгаан системийн автоматжуулалт ба цахилгаан электроник мэргэжлийн Ч.Амартүвшин, Л.Дэмбэрэлдодов, Б.Дэлгэржаргал, З.Болдбаатар, Б.Хандсүрэн нар. Удирдагч багш Д.Өлзийноров

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/12.JPG]

  • Орхон аймаг дахь Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн баг: цахилгаан систем автоматжуулалт мэргэжлийн Б.Түвшинтөгс, П.Амужин, Б.Лхагважав, Л.Одлхагва, Г.Сарнай нар. Удирдагч багш А.Түвшинжаргал

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/13.JPG]

  • Монгол Коосэн технологийн коллежийн баг: С.Батбаяр, Э.Оюунбаатар, Ч.Түвшинбаяр, Б.Батбилэгдэл, Б.Энхжин нар. Удирдагч багш Н.Үүрийнтуяа

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/14.JPG]

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Коосэн технологийн коллежийн баг: Б.Төр-Амгалан, М.Анударь, Т.Тодрол, О.Чинхүслэн, А.Монголбаяр нар. Удирдагч багш До.Долгорсүрэн

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/15.JPG]

  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн баг: Б.Анир, Г.Соёлмаа, Б.Учрал, З.Даваадулам, Б.Болортунгалаг нар. Удирдагч багш Ц.Очир-Эрдэнэ

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/16.JPG]

  • Шинэ Монгол технологийн коллежийн баг: Г.Хандмаа, Т.Төрболд, Б.Мягмарсүрэн, А.Бэлгүдэй, Б.Баянжаргал нар. Удирдагч багш Б.Адьяабат, И.Уянга

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/17.JPG]

  • Шинжлэх ухаан технологийн сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн I баг: Б.Аминхүү, Б.Одгийв, М.Номин, Б.Бат-Оргил, Е.Энхжин нар. Удирдагч багш Б.Дорж

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/18.JPG]

  • Шинжлэх ухаан технологийн сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн II баг: О.Төгөлдөр, Г.Золбаяр, Ч.Тайванбат, Б.Анударь, З.Мягмардорж нар. Удирдагч багш Ц.Сугир

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/19.JPG]

  • Шинжлэх ухаан технологийн сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн III баг: Б.Мөнхтуяа, Ө.Нандинцэцэг, С.Батчимэг, Т.Мөнхтэмүүлэн, Э.Баярсайхан нар. Удирдагч багш Э.Нарантуяа

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/20.JPG]