Мэдээ рүү буцах

Электроникийн XX-р олимпиадад МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо.

2024 оны тавдугаар сарын 7

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Электроникийн улсын XX олимпиад”-ыг энэ жил Эрдэнэт цогцолбор дээд сургууль, МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулиуд хамтран, Эрдэнэт хотод энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Юнител групп, Мокса инженеринг компаниуд ивээн тэтгэсэн энэ удаагийн олимпиадад МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Үндэсний батлан хамгаалах их сургууль, “Шинэ Монгол” технологийн дээд сургууль, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн есөн багийн оюутнууд ур ухаан, эрдэм мэдлэгээрээ уралдлаа.

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/438253502_839271578227031_505263524715735943_n.jpg]

Тус олимпиадад манай сургуулийн Электроникийн инженерчлэл, Эмбэддэд систем, Автоматжуулалтын систем, Робот ба хиймэл оюун ухаан мэргэжлийн оюутнууд амжилттай оролцож, багийн дүнгээр Г.Төгсжаргал ахлагчтай, Ш.Болор, Б.Одгийв, М.Номин, Ч.Тайванбат гишүүдтэй баг хоёрдугаар байр, Б.Аминхүү ахлагчтай, М.Сарангэрэл, Г.Золбаяр, О.Төгөлдөр, З.Мягмардорж гишүүдтэй баг гуравдугаар байр, хувийн дүнгээр автоматжуулсан систем мэргэжлийн Г.Төгсжаргал хоёрдугаар байр, Электроникийн инженерчлэл хөтөлбөрийн О.Төгөлдөр тусгай байранд орж, ивээн тэтгэгч байгууллагын шагнал гардлаа.

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/438239140_839271568227032_2505830607584875777_n.jpg]

Олимпиадад амжилттай оролцсон багийн нийт гишүүддээ цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Дадлагын тэмцээний үед богино хугацаанд хурдан шийдвэр гаргаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа харуулсан Г.Төгсжаргал, З.Мягмардорж нартаа тусгайлан талархал илэрхийлье.

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/elecolimp2.jpg]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/elecolimp(1).jpg]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/438252714_839271634893692_7640580158020720145_n.jpg]

Электроникийн XXI олимпиад ирэх 2025 оны 4 сард тус сургууль дээр зохиогдоно.