Мэдээ рүү буцах

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь удаагийн багш нарын баярыг тохиолдуулсан шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо

2023 оны аравдугаар сарын 5

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь удаагийн Багш нарын баярт зориулсан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг профессор, багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15:00 цагт шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төв номын сангийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

МУ-ын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:

  1. Холбооны салбарын ахлах багш Чулууны Оюу
  2. Электроникийн салбарын дэд профессор Бямбаагийн Дорж

БШУЯ-ны “Жуух бичиг”-ээр:

  1. Эрдэмтэн нарийн бичгийн дарга Хүрэлбаатарын Загарзүсэм
  2. Компьютерийн ухааны салбарын ахлах багшЖаргалсайханы Оргил

Эрдмийн зөвлөлийн шагналаар:

  1. Мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарын профессор Ямхины Дашдорж

Ректорын нэрэмжит шагналаар:

  1. Компьютерийн ухааны салбарын дэд профессор Ганболдын Ганчимэг нар тус тус шагнагдлаа.

Шагнал хүртсэн нийт багш нартаа дахин баяр хүргэж эрдэм номын бүтээл арвин, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/385918895_6459008744228402_1471880102939129325_n.jpg]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/385910209_6459008914228385_4239154883413629340_n.jpg]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/384570350_6459008137561796_2972629108357256633_n.jpg]