БНСУ-ын Seoul Women's University, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуультай хамтарсан “Workshop for Privacy Protection on Digital Era”-ын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
БНСУ-ын Seoul Women's University хувь хүний мэдээлэл хамгаалах инновац төслийн тэнхим, Мэдээлэл Холбооны Технологийн Сургуультай хамтран 2024 оны 1 сарын 17-оос 19 өдрүүдэд “Workshop for Privacy Protection on Digital Era”- олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС-ийн 8-р байрны 12 давхрын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/swu1(1).jpg]
БНСУ-ийн Seoul Women's University хувь хүний мэдээлэл хамгаалах танхим, ШУТИС-ийн МХТС-тай хамтран зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд оролцогчид
Хурлын хүрээнд Монгол, Солонгос улсын судлаач багш, оюутнууд болон Унгар Улсын Eötvös Loránd University-н докторант, МХТС-н МСАБ-н багш А.Гэрэлцэцэг нар онлайнаар оролцож судалгааны ажлаа танилцуулав.
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/swu2.jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/swu3.jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/swu4.jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/swu5.jpg]
Seoul Women's University-н мэдээлэл хамгааллын тэнхимийн багш нар болон оюутнууд нь хувийн мэдээлэл хамгаалалтай холбоотой хичээл, төслийн хэрэгжилтийг танилцуулж, мэдээлэл хамгааллын судалгааны ажлуудаа танилцуулав.
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/swu6.jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/swu7.jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/swu8.jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/swu9.jpg]
Эрдэм шинжилгээний хурлаар дамжуулан БНСУ-ын Seoul Women's University's Department of Future Industry Convergence , ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн хувь хүний мэдээллийг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний технологи чиглэлээр 2+2 оюутан солилцооны хөтөлбөр бий болгох, хувь хүний мэдээлэл хамгаалалтай холбоотой сургалтын хөтөлбөрийг хамтран зохион байгуулах, дунд болон ахлах ангийн сурагчдын мэдээлэл хамгааллын боловсролыг цахим хэлбэрээр зохион байгуулах, харилцан туршлага солилцох зэргийг голчлон хамтын ажиллагааны санамж бичиг солилцлоо.
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/swu10.jpg]
Seoul Women's University нь Солонгост улсдаа хувь хүний мэдээлэл хамгаалах мэргэжил болон мэдээлэл хамгааллын сургалтын хөтөлбөрийг боловсруулж байгаа анхны сургууль юм. Хувь хүний мэдээлэл хамгааллын тэнхим нь PBL (Project-based Learning)-р дамжуулан хувийн мэдээлэл хамгааллын мэргэжлийн чиглэлийг бий болгоод байна.
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/420524124_7054765917940713_3958036345208944645_n(1).jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/420517785_7054765934607378_3056586238360893276_n.jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/420486193_7054765634607408_1481167383812120517_n.jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/420490015_7054765594607412_4651960287486262881_n.jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/420198851_7054765687940736_7501167929559876171_n.jpg]
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/swu11(1).jpg]
БНСУ-ын мэдээллийн сайт дээрх мэдээг дараах линкээр харна уу.