“АЛГОРИТМЫН ЗОХИОМЖ БА ШИНЖИЛГЭЭ” ном хэвлэгдэж олны хүртээл боллоо.
Д. Гармаа (МУИС), Р. Төрбат (ШУТИС), А. Хүдэр (ШУТИС МХТС) нарын албан ёсны зөвшөөрөлтөйгөөр англи хэлнээс хамтран орчуулсан Томас Кормен, Чарльз Лейзерсон, Рональд Ривест, Клиффорд Штайн нарын “Алгоритмын зохиомж ба шинжилгээ” (Thomas H. Cormen, Charles E. Leiserson, Ronal L. Rivest, Clifford Stein. Introduction to Algorithms) ном нь Суурь ойлголт, Эрэмбэлэлт ба эрэмбийн статистик, Өгөгдлийн бүтэц, Ахисан түвшний зохиомж ба шинжилгээний арга, Ахисан түвшний өгөгдлийн бүтэц, Графын алгоритмууд, Тусгай сэдвүүд, Математик үндэс гэсэн 8 хэсэгтээ 35 бүлэг, 142 сэдвийг агуулсан 1377 хуудастай болно.
Энэхүү номыг дэлхийн олон орны их сургуулиуд, салбарын судлаачид компьютерын ухаан, алгоритмын сонгодог сурах бичиг, гайхамшигтай сайхан бичсэн, маш сайн тунгаан боловсруулсан, логик сайн зохион байгуулалттай бүтээл гэж үнэлэн бакалавр, магистр, докторын сургалт ба судалгааны ажилдаа ашигладаг.
ISBN 978 991920b307, Улаанбаатар хот 2023 он
[Зураг алга: public/uploaded/file_manager/images/3280a5bf790c26f6e56f9eddd5d544fb1695027858240.jpg]