Мэдээ рүү буцах

AI Hackathon - 2023 тэмцээн зохион байгуулагдана.

2023 оны есдүгээр сарын 25

Зорилго

Нэст Эдүкэйшн, MongolNFT, ШУТИС-МХТС хамтран компьютерийн шинжлэх ухаан тэр дундаа хиймэл оюун ухаан, машин сургалтыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, тухайн чиглэлийг сонирхон сурч байгаа оюутан, сурагчдыг урамшуулан идэвхжүүлэх зорилготой.

Ерөнхий ивээн тэтгэгч: MongolNFT, Infinite Solutions

Зохион байгуулагч: Нэст Эдүкэйшн, ШУТИС-МХТС

Шагнал:

  • 1-р байр: 2,000,000 ₮
  • 2-р байр: 1,000,000 ₮
  • 3-р байр: 500,000 ₮
  • Тусгай байр: 300,000 ₮
  • Эхний шатны шалгаруулалтыг давсан багуудад ивээн тэтгэгчдийн дурсгалын бэлэг

Шүүгч:

Мэдээллийн технологийн салбарын шилдэг төлөөллүүд үнэн зөв, шударга шүүх болно.

Тэмцээний товч мэдээлэл

  • 9-р сарын 25 наас тэмцээний бүртгэл эхэлнэ.
  • 10-р сарын 02-нд бүртгүүлсэн багуудад тэмцээний дэлгэрэнгүй удирдамжийг зохион байгуулагч талаас илгээнэ.
  • 10-р сарын 06-ны 24:00 цагаас өмнө багууд өөрийн хийх төслийн санааг илэрхийлсэн видео. танилцуулга илгээнэ. /удирдамж дээр илгээх хаяг болон тодорхой мэдээлэл очно/
  • 10-р сарын 07-нд шалгаруулалт 1 онлайнаар явагдаж тэмцээний шүүгчид эхний шатны шүүлтээ хийж танилцуулна.
  • 10-р сарын 17-нд шалгаруулалт 1-т шалгарсан багууд эцсийн шатны танилцуулга “Pitch” шүүгч нарын өмнө тавина. Уригдсан шүүгчид шагналт байруудыг тодруулна. Шагнал гаруулалт ШУТИС 8-р байранд болно.

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/AI.jpg]