Мэдээ рүү буцах

2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын магистр оюутны эрдэм шинжилгээний хурал 2023 оны 11 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2023 оны арван нэгдүгээр сарын 23

2023-2024 хичээлийн жилийн намрын улирлын Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2024” магистр оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж эхний шатнаас шалгарсан магистр оюутны нийт 8 илтгэлийг 2023 оны 11 сарын 23-ны өдөр сургуулийн нэгдсэн хурлаар хэлэлцүүлж ЭНБД доктор (Ph.D) Х.Загарзүсэм, МХТ-ийн ахисан түвшний салбарын дэд профессор доктор (Ph.D), дэд профессор Г.Ганчимэг, ЭС-ын дэд профессор, доктор (Ph.D) Б.Дорж, МТС-ын дэд профессор доктор (Ph.D) Б.Долгорсүрэн, ХС-ын багш доктор (Ph.D) Р.Баярмаа, КУС-ын ахлах багш доктор (Ph.D) Ж.Оргил, МСАБС-ын ахлах багш доктор (Ph.D) Ц.Энхтөр нарын шүүгчдийн бүрэлдэхүүн дараах эхний 3 байрыг шалгаруулж илтгэгч оюутнуудаас гадна удирдагч багш нарт урамшууллыг олгож, илтгэлээ хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа батламж гардуулав.

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC03619up.JPG]

I-р байр Сэдэв: “Fisheye8k: A benchmark and dataset for fisheye camera object detection”

Илтгэгч: О.Мөнх-Эрдэнэ /Электроникийн салбарын магистрант/

Удирдагч: Доктор (Ph.D) Г.Мөнхжаргал АНЭУ-ын их сургуулийн дэд профессор

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC03605.JPG]

II-р байр Сэдэв: “Дүрс боловсруулалт, хиймэл оюун ухаан ашиглан нисгэгчгүй нисэх хэрэгсэл илрүүлэх аргын судалгаа”

Илтгэгч: Б.Мөнх-Учрал /Электроникийн салбарын магистрант/

Удирдагч: Доктор (Ph.D) Б.Дорж

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC03603.JPG]

III-р байр Сэдэв: “Роботод зориулсан байршил тогтоох болон газрын зураг үүсгэх аргачлал”

Илтгэгч: Ц.Хас-Очир /Электроникийн салбарын магистрант/

Удирдагч: Доктор (Ph.D) Б.Дорж

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC03601.JPG]

МХТС-ийн магистр оюутнуудын дунд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд салбараасаа шалгаран амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж цаашдын сургалт, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC03569.JPG]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC03588.JPG]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC03580.JPG]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC03609.JPG]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC03612(1).JPG]

[Зураг алга: public/uploaded/file_manager/images/DSC03613.JPG]

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажилд цаг заваа гарган оролцсон шүүгч багш нар болон хуралд өгүүллээ хэлэлцүүлэн идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа хурал зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийлье.

МХТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын алба