Утасгүй холбооны инженерчлэл
Холбоо, электроник, мэдээллийн технологи, программ хангамжийн суурь мэдлэг, чадваруудыг эзэмшин, радио долгион ашигласан утасгүй холбооны технологи, үүрэн холбооны технологи, сансрын холбооны технологи, радио телевизийн студийн технологи чиглэлээр нарийн мэргэшиж бакалаврын зэрэг эзэмших, мөн үргэлжлүүлэн магистр, докторын сургалтад хамрагдах боломжтой.
2009 онд дотоодод магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2014 оноос эхлэн олон улсын инженерийн боловсролын CDIO стандарт, арга зүйг хэрэгжүүлж байна. 2018 онд АНУ-д төвтэй ABET байгууллагаар Монгол Улсаас анх удаа магадлан итгэмжлэгдсэн.
Элсэгч та холбооны инженерчлэлийн хөтөлбөрүүдээс сонгосноор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр суралцаж суурь шинжлэх ухаан, инженер технологийн онолын ба ахисан түвшний суурь мэдлэг, мэдээлэл холбооны технологийн суурь мэдлэг, программ хангамж техник хэрэгслүүдийг ашиглах, системийн шийдэл гаргах, зохиох, хэрэглэх зэрэг мэргэжлийн үндсэн ур чадваруудыг эзэмшихээс гадна бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ, багаар ажиллах, харилцааны болон шинэ бүтээл, бүтээгдэхүүн бий болгох чадамжуудыг эзэмшинэ.
Суралцаж төгссөний дараа Монгол Улсын мэдээлэл холбооны салбарын томоохон компаниуд болон нийгэм эдийн засгийн бусад салбаруудад ажиллахаас гадна өөрөө компани байгуулан бизнес эрхлэх, гадаадад мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой.
Хөтөлбөрийн зорилго
Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч байгууллагууд, хөдөлгөөнт үүрэн холбооны компаниуд, томоохон уул уурхайн компаниуд, банкууд болон төрийн байгууллагуудын мэдээлэл, холбооны инженер технологийн үйл ажиллагааг хариуцан явуулах, сүлжээний төлөвлөлт, өргөтгөл шинэчлэлийг гүйцэтгэх, мэдээлэл холбооны системийн шийдэл гаргаж, ашиглалт үйлчилгээ хийх инженерүүдийг бэлтгэнэ.
Утасгүй холбооны инженер мэргэжлийн хөтөлбөрийг дүүргэснээр холбоо, электроник, мэдээллийн технологи, програм хангамжийн суурь мэдлэг, чадварууд эзэмшин радио долгион ашигласан утасгүй холбооны технологи, үүрэн холбооны технологи, сансрын холбооны технологи, радио сүлжээний чиглэлээр нарийн мэргэшиж бакалаврын зэрэг авна.
Утасгүй холбооны инженер мэргэжлийн хөтөлбөр нь Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр 2009 онд анх удаа магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2019 онд 2 дах удаагаа магадлан итгэмжлэгдсэн. Мөн 2018 онд АНУ-ын ABET байгууллагаар магадлан итгэмжлэгдэж зүүн хойд Азид анх удаа олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болсон.
Энэ хөтөлбөрт дэлхийн 140 гаруй их дээд сургуульд нэвтрээд байгаа инженерийн боловсролын CDIO (Сэтгэх, Зохиох, Бүтээх, Хэрэглэх) стандарт, арга зүйг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн мэдээлэл
Зэрэг
Бакалавр
Суралцах хугацаа
4 жил
Хөтөлбөрийн код
071408
Нийт кредит
128
Энэ хөтөлбөрт элсэх үү?
Элсэлтийн шалгалт, хугацаа, шаардлагыг шалгаарай.
Хамаарах тэнхим
Холбооны инженерчлэлийн тэнхим