Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл
Холбоо, электроник, мэдээллийн технологи, программ хангамжийн суурь мэдлэг, чадваруудыг эзэмшин, IP суурьтай холбооны сүлжээний технологи, оптик буюу шилэн кабель дээр суурилсан холбооны дэвшилтэт технологийн чиглэлээр нарийн мэргэшиж бакалаврын зэрэг эзэмших, мөн үргэлжлүүлэн магистр, докторын сургалтад хамрагдах боломжтой.
Монгол Улсын хамгийн анхны дотоодод магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр бөгөөд 2014 оноос эхлэн олон улсын инженерийн боловсролын CDIO стандарт, арга зүйг хэрэгжүүлж буй ШУТИС-ийн тэргүүлэх хөтөлбөрүүдийн нэг юм.
Хөтөлбөр нь 2018 онд АНУ-д төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн ABET байгууллагаар Монгол Улсаас анх удаа магадлан итгэмжлэгдсэн. Элсэгч та холбооны инженерчлэлийн хөтөлбөрүүдээс сонгосноор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр суралцаж суурь шинжлэх ухаан, инженер технологийн онолын ба ахисан түвшний суурь мэдлэг, мэдээлэл холбооны технологийн суурь мэдлэг, программ хангамж техник хэрэгслүүдийг ашиглах, системийн шийдэл гаргах, зохиох, хэрэглэх зэрэг мэргэжлийн үндсэн ур чадваруудыг эзэмшихээс гадна бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ, багаар ажиллах, харилцааны болон шинэ бүтээл, бүтээгдэхүүн бий болгох чадамжуудыг эзэмших болно.
Суралцаж төгссөний дараа Монгол Улсын мэдээлэл холбооны салбарын томоохон компаниуд болон нийгэм эдийн засгийн бусад салбаруудад мэдээлэл холбооны чиглэлээр ажиллахаас гадна өөрөө мэдээлэл холбооны салбарт компани байгуулан бизнес эрхлэх, гадаадад мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой.
Хөтөлбөрийн зорилго
Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч байгууллагууд, хөдөлгөөнт үүрэн холбооны компаниуд, томоохон уул уурхайн компаниуд, банкууд болон төрийн байгууллагуудын мэдээлэл, холбооны инженер технологийн үйл ажиллагааг хариуцан явуулах, сүлжээний төлөвлөлт, өргөтгөл шинэчлэлийг гүйцэтгэх, мэдээлэл холбооны системийн шийдэл гаргаж, ашиглалт үйлчилгээ хийх инженерүүдийг бэлтгэнэ.
Цахилгаан холбооны инженер мэргэжлийн хөтөлбөрийг дүүргэснээр холбоо, электроник, мэдээллийн технологи, програм хангамжийн суурь мэдлэг, чадварууд эзэмшин IP суурьтай холбооны сүлжээний технологи, оптик буюу шилэн кабель дээр суурилсан холбооны дэвшилтэт технологийн чиглэлээр нарийн мэргэшиж бакалаврын зэрэг авна.
Цахилгаан холбооны инженер мэргэжлийн хөтөлбөр нь Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр 2004 онд Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн анхны хөтөлбөр бөгөөд 2009 онд 2 дахь удаа, 2019 онд 3 дах удаагаа магадлан итгэмжлэгдсэн. Тус хөтөлбөр нь 2018 онд АНУ-ын ABET байгууллагаар Зүүн хойд Азид анх удаа олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болсон.
Энэ хөтөлбөрт дэлхийн 140 гаруй их дээд сургуульд нэвтрээд байгаа инженерийн боловсролын CDIO (Сэтгэх, Зохиох, Бүтээх, Хэрэглэх) стандарт, арга зүйг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн мэдээлэл
Зэрэг
Бакалавр
Суралцах хугацаа
4 жил
Хөтөлбөрийн код
071407
Нийт кредит
128
Энэ хөтөлбөрт элсэх үү?
Элсэлтийн шалгалт, хугацаа, шаардлагыг шалгаарай.
Хамаарах тэнхим
Холбооны инженерчлэлийн тэнхим