Мэдээллийн технологи
"Мэдээллийн технологи" хөтөлбөр нь байгууллагын өдөр тутмын технологийн үндсэн орчныг хариуцан ажиллах мэргэжилтэн бэлтгэнэ. Өөрөөр хэлбэл, компьютер, сервер, сүлжээ, систем, программ хангамж, мэдээллийн аюулгүй байдал, технологийн үйлчилгээ хэвийн, найдвартай ажиллах суурийг бүрдүүлдэг мэргэжил юм.
Энэ хөтөлбөрийг сонгосон суралцагч байгууллагын технологийн дэд бүтцийг төлөвлөх, тоног төхөөрөмж болон программ хангамжийн шийдэл сонгох, суурилуулах, сүлжээний тохиргоо хийх, системийн хэвийн ажиллагааг хангах, кибер аюулгүй байдлыг хэрэгжүүлэх, технологийн үйлчилгээг удирдах мэдлэг, ур чадвар эзэмшинэ.
Төгсөгчдийн ажиллах гол чиглэлүүд: Мэдээллийн технологийн инженер; Системийн администратор; Сүлжээний инженер; Дэд бүтцийн инженер; Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн; Программ хөгжүүлэгч; Технологийн үйлчилгээний менежер.
Хөтөлбөрийн зорилго
Мэдээллийн технологийн салбарт шаардлагатай онолын мэдлэг, практик ур чадвар олгож, мэдээллийн системийг хөгжүүлэх, удирдах, хамгаалах чадвартай мэргэжилтэн бэлтгэх.
Хөтөлбөрийн мэдээлэл
Зэрэг
Бакалавр
Суралцах хугацаа
4 жил
Хөтөлбөрийн код
061304
Нийт кредит
125
Энэ хөтөлбөрт элсэх үү?
Элсэлтийн шалгалт, хугацаа, шаардлагыг шалгаарай.
Хамаарах тэнхим
Мэдээллийн технологийн тэнхим