Мэдээллийн технологийн тэнхим

Мэдээллийн систем

"Мэдээллийн систем" хөтөлбөр нь байгууллагын үйл ажиллагаа, бизнес процесс, хэрэглэгчийн хэрэгцээг ойлгож, түүнийг технологийн оновчтой шийдэл болгон хэрэгжүүлэх мэргэжилтэн бэлтгэнэ. Энэ мэргэжлийн гол ялгарал нь зөвхөн техник эсвэл зөвхөн программ дээр төвлөрөхгүй, харин бизнесийн асуудлыг системийн шийдлээр шийдвэрлэхэд чиглэдэгт оршино.

Суралцагч нь байгууллагын процесс шинжлэх, шаардлага тодорхойлох, мэдээллийн систем зохиомжлох, хөгжүүлэх, нэвтрүүлэх, сайжруулах, байгууллагын шийдвэр гаргалтыг дэмжих систем бүтээх, энтерпрайз систем, цахим үйлчилгээ, бизнесийн ухаалаг шийдэл боловсруулах ур чадвар эзэмшинэ.

Төгсөгчдийн ажиллах гол чиглэлүүд: Мэдээллийн системийн мэргэжилтэн; Системийн шинжээч; Бизнес шинжээч; Өгөгдлийн шинжээч; Энтерпрайз систем хөгжүүлэгч; Өгөгдлийн сангийн администратор; Программ хөгжүүлэгч; Дижитал шилжилтийн мэргэжилтэн.

Бакалавр4 жилКод: 061303125 кредит

Хөтөлбөрийн зорилго

Байгууллагын мэдээллийн системийг задлан шинжлэх, зохиомжлох, хөгжүүлэх, нэвтрүүлэх, удирдах чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

Хөтөлбөрийн мэдээлэл

Зэрэг

Бакалавр

Суралцах хугацаа

4 жил

Хөтөлбөрийн код

061303

Нийт кредит

125

Энэ хөтөлбөрт элсэх үү?

Элсэлтийн шалгалт, хугацаа, шаардлагыг шалгаарай.

Хамаарах тэнхим

Мэдээллийн технологийн тэнхим

Дэлгэрэнгүй
Мэдээллийн систем — МХТС