Өгөгдлийн ухаан
"Өгөгдлийн ухаан" хөтөлбөр нь өгөгдөл цуглуулах, боловсруулах, шинжлэх, загварчлах, тайлбарлах, ирээдүйг таамаглах, хиймэл оюунд суурилсан шийдэл боловсруулах чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Энэ хөтөлбөрийн хамгийн гол ялгарал нь өгөгдлөөс үнэ цэнэ гаргаж, шийдвэр гаргалтыг шинжлэх ухаанч түвшинд дэмжиж явдагт оршино.
Суралцагч нь статистик, өгөгдлийн шинжилгээ, машин сургалт, хиймэл оюун, өгөгдлийн олборлолт, их өгөгдлийн боловсруулалт, өгөгдлийн дүрслэл, таамаглалын загварчлалын мэдлэг эзэмшиж, бодит асуудлыг өгөгдөлд тулгуурлан шийдвэрлэх чадвартай болно.
Төгсөгчдийн ажиллах гол чиглэлүүд: Өгөгдлийн шинжээч; Өгөгдлийн ухааны мэргэжилтэн; Их өгөгдлийн шинжээч; Машин сургалтын инженер; Өгөгдлийн инженер; Бизнесийн өгөгдлийн шинжээч; Судалгаа шинжилгээний мэргэжилтэн; Хиймэл оюуны шийдэл хөгжүүлэгч.
Хөтөлбөрийн зорилго
Их хэмжээний өгөгдлийг цуглуулах, боловсруулах, шинжлэх, дүрслэн харуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэх.
Хөтөлбөрийн мэдээлэл
Зэрэг
Бакалавр
Суралцах хугацаа
4 жил
Хөтөлбөрийн код
061204
Нийт кредит
125
Энэ хөтөлбөрт элсэх үү?
Элсэлтийн шалгалт, хугацаа, шаардлагыг шалгаарай.
Хамаарах тэнхим
Мэдээллийн технологийн тэнхим